Физиологийн лекц - 5

2012-01-25 12:29

 

 Дээд мэдрэлийн үйл ажиллагааны физиологи

Ургал мэдрэлийн тогтолцооны физиологи

 

ДМҮА-ны гүйцэтгэх үүрэг

ДМҮА нь ИТГ-аар зохицуулагддаг. Үүрэг:

1.       Хүрээлэн байгаа орчиндоо дасан зохицох боломжийг бий болгоно.

2.       Сэтгэхүйн материаллаг үндэс болно.

3.       БМБ-ыг бүхэл бүтэн байдалд нь нэгтгэх зангидах.

 

 

Болзолт ба болзолт бус рефлексүүд

Болзолт бус рефлекс

Болзолт бус рефлекс нь гадаад болон дотоод цочруулын нөлөөнд БМБ ТМТ-ны оролцоотойгоор хариу үзүүлэх бодгал биеийн болон зүйлийн, удам дамжсан шинжтэй урвалууд юм. Үүнд аманд хоол орох үед ходоодны шүүс ялгарах, өвдөлтийн цочруулаас гараа татах, биеийн хүчил-шүлтийн тэнцвэр алдагдсан үед шингэн уух, нүдэнд юм ороход анивчих гэх мэт орно.

Болзолт рефлекс

ДМҮА-ны үндсэн хэлбэр бол нөхцөлт рефлекс юм. Энэ рефлекст нь түр зуурын, бодгалийн шинжтэй, амьдралын явцад юмуу зориудын тусгай сургалтаар нөхцөлт цочруул, нөхцөлт бус үйлдлийн холбоонд үндэслэж бий болдог олдмол рефлекс юм. Болзолт рефлекс нь болзолт бус рефлексийн суурин дээр үүснэ. Мөн олон удаагийн цочруулын нөлөөгөөр үүснэ.

 Болзолт рефлекс үүсгэх зарчим

1.       Нөхцөлт рефлекс тогтоох хүн болон амьтан эрүүл байх ёстой.

2.       Болзолт цочруул нь болзолт бус цочруулаас ялимгүй урьтаж өгөгдөх ёстой.

3.       Болзолт цочруул нь болзолт бус цочруулаас хүчээр арай сул байх ёстой.

4.       Цочруул нь тохирсон хүчтэй байх ёстой.

5.       Болзолт рефлекс үүсгэж байгаа амьтан гадны цочруулаас тусгаарлагдсан байх ёстой.

6.       Уг амьтны ТМТ идэвхтэй байх ёстой.

Болзолт рефлекс үүсэх механизм

1.       Нейрофизиологийн механизм

2.       Биофизикийн механизм

3.       Биохимийн механизм

4.       Нөхцөлт рефлекс тогтооход батжуулалт хэрэгтэй. Энэ нь урамшуулах болон хашраах гэсэн хоёр үндсэн хэлбэртэй.

Болзолт рефлекс үйл ажиллагаагаа явуулахдаа сэрэл болон сааталд үндэслэн явуулна. Саатлыг дотоод болон гадаад саатал гэж хоёр ангилна. Гадаад саатал нь тухайн болзолт цочруулаас гадна өөр шинэ болзолт болон болзолт бус цочруулын нөлөөнд үүснэ.

Дотоод саатлыг унтрах, ялгах, хожимдох, болзолт саатал гэж ангилна. Болзолт бус цочруулаар бататгаагүй үүссэн болзолт рефлекс унтарна. Цолзолт цочруулын утгатай ойролцоо утга бүхий цочруулаар батжуулалгүй цочрууход үүсэх болзолт рефлексийн үед ялгах саатал үүснэ. Болзолт бус цочруулан батжуулаагүй хугацааг хоцруулахад болзолт рефлекс үүсэх хугацаа уртасна. Энэ үед рефлекс хожимдож үүснэ. Ямар нэгэн өөр болзолт цочруул нь болзолт болон болзолт бус цочруулын завсар үйлчлэхэд үүснэ. 

Болзолт ба болзолт бус рефлексүүдийн ялгаа

Болзолт рефлекс ямар нэг рецепторыг цочрооход үүсдэг. Харин болзолт бус нь тухайн амьтныг төрсний дараа нэгэнт бий болдог. Болзолт рефлекс амьтны амьдралын тусгаарлагдсан үед үүсдэг. Болзолт рефлекс зөвхөн их тархины гадарт үүсдгээрээ онцлог.

ДМҮА-ны өвөрчлөл

1.       Сангвиник – Сэрэл саатлын процесс нь хүчтэй, тэнцвэртэй, хөдөлгөөнтэй байна.

2.       Флегматик – сэрэл саатлын процесс нь хүчтэй, тэнцвэртэй, хөдлөнгө чанар багатай байна.

3.       Холерик – сэрлийн процесс саатлаасаа  хүчээр давамгай, тэнцвэргүй, хөдөлгөөнтэй байна.

4.       Меланхолик – саатлын процесс сэрлээсээ давамгайлсан, тэнцвэргүй, хүч багатай байна.

Ой тогтоолт

Мэдээллийг хүлээн авч боловсруулан хадгалаад эргэн санах үйл явцыг ой тогтоолт гэдэг. Ой тогтоолтын ачаар хүн дадлага туршлагатай болно. Ой тогтоолтын механизмд уураг тархины янз бүрийн  хэсгүүд харилцан адилгүй оролцдог. Ой тогтоолтонд их тархины гадарын чамархайн хэсэг, гиппокамп, гүйлсэн бие, бага тархи, таламус илүү оролцдог.

Ой тогтоолтын ангилал

Хугацаагаар нь:

1.       Мэдрэхүйн ой. 0.1-0.5 сек үргэлжилнэ.

2.       Богино хугацааны ой. 5-60 сек. 5-7 үг, тоо тогтоох боломжтой

3.       Удаан хугацааны ой. Энэ нь их хэмжээний мэдээллийг хадгалах процесс юм. 1 мин-насан турш.

Мэдээлэл хүлээн авдаг эрхтнээр нь:

Харааны, сонсголын, амтлах гэх мэт.

Удаан хугацааны ой нь чиглэсэн зорилготой үйлдэл төрхийн үндэс болдог.

Сэтгэл хөдлөл, дур хүсэл

Сэтгэл хөдлөл нь дотоод болон гадаад орчноос үзүүлж байгаа цочруулд хүчтэй юмуу сул байдлаар хариулах БМБ-ын хариу урвал юм. Сэтгэл хөдлөл нь бие махбод ашигтай үр дүнд хүрч буй эсэхийг үнэлэн дүгнэх шалгуур юм. Сэтгэл хөдлөл эрэлт хэрэгцээнээс үүдэн гарна. Тэрхүү хэрэгцээнд үндэслэн дур хүсэл бий болдог. Хүнд биологийн, нийгмийн, оюуны гэсэн 3 төрлийн хэрэгцээ байдаг.

Сэтгэл хөдлөл нь түр зуур цухалдах, давчдах эсвэл удаан хугацаагаар ааш зан, сэтгэл санаа өөрчлөгдөх хэлбэрээр илэрнэ. Сэтгэл хөдлөл нь нэн түрүүнд хэрэгцээ хангагдах боломжоос хамаарна.

Сэрүүн үе ба нойр

Тархины үйл ажиллагааны нэг талд хүчтэй сэрлийн байдал буюу сэрүүн үе, нөгөө талд нь гүн нойрсолт байна. Нойр гэдэг нь тархи болоод бие махбодыг бүхэлд нь хамарч, тодорхой хэмтэйгээр явагддаг, зайлшгүй шаардлагатай үйл ажиллагааны өвөрмөц байдал юм. Нойрны механизмыг тайлбарласан хэд хэдэн онол байдаг. Үүнд:

1.       З. Фрейдийн онол

2.       Шингэний онол

3.       Мэдээллийн хомсдлын онол

4.       И.И.Павловын онол

Нойрны үе

Нойр нь 2 үеэс тогтоно.

1.       Удаан

2.       Хурдан

Удаан нойрыг хэд хэдэн шат болгоно.

1.       Зүүрмэглэх үе – 1-7 минут үргэлжилж, нойрсолтонд шилжинэ. ТЦБ дээр олон хэлбэртэй хэм бичигдэнэ.

2.       II үе – ТЦБ дээр нойрны ээрүүл үүснэ.

3.       III үе – δ долгион үүснэ. Нүдний хөдөлгөөн байхгүй болно.

4.       IV үе – түргэн нойрсолт болж, ТЦБ дээр бага далайцтай, түргэн хэмүүд нь бага далайцтай удаан хэмүүдээр солигдоно.

Нойрсох үед бие махбодын гадны цочролд өгөх хариу урвал буурна. Нойрсох үед тархины цахилгаан бичлэгт илрэх өөрчлөлтөөр нь нойрыг хэд хэдэн үе болгон хуваадаг.

-          Нүдээ аниад унтаагүй тайван байх үед ЭЭГ-д альфа хэмнэл

-          Зүүрмэглэх үед бета хэмнэл

-          Нойр гүнзгийрэх тусам далайц, давтамж нь нэмэгдэнэ.

-          Гүн нойрсоход цөөн давтамжтай, өндөр далайцтай дельта давтамж бичигдэнэ.

Нойрсох үед бодисын солилцооны эрчим буурч, уушгины агааржилт багасаж, судасны цохилт цөөрч, биеийн температур буурна, булчин суларна. Харин тархины цусан хангамж нэмэгдэнэ.

Ургал мэдрэлийн тогтолцооны физиологи

Мэдрэлийн тогтолцоог дотор нь ТМТ, УМТ гэж хоёр ангилна. Бие махбодын дотор эрхтнүүдийн булчин, судасны гөлгөр булчин, булчирхайнуудын үйл ажиллагааг болон дотоод орчныг тохиромжтой түвшинд байлгах тохируулгыг ургал мэдрэлийн тогтолцоо хангаж байдаг. Нэг ёсондоо дотор эрхтний үйл ажиллагааг тохируулдаг мэдрэлийн бүтцийг ургал мэдрэлийн тогтолцоо гэнэ. ТМТ болон УМТ-ны үйл ажиллагааны үндэс нь рефлекс юм. рефлекст үйл ажиллагааны бүтцийн  үндэс нь рефлексийн нум юм. УМТ-ны бүтцүүд тархи нугасанд байрлана. УМТ захын ба төвийн гэсэн хоёр  хэсгээс тогтоно. Захын хэсгийг нь дотор нь:

-          Симпатик мэдрэлийн тогтолцоо

-          Парасимпатик мэдрэлийн тогтолцоо гэж 2 ангилна.

Ургал мэдрэлийн симпатик хэсэг нь үйл ажиллагаа явуулж байхад парасимпатик нь сааталд орно. Ургал мэдрэлийн ширхэг нь мэдрэлжүүлж буй эрхтэндээ очих замдаа зангилаа үүсгэдэг онцлогтой. Үүнээс үндэслэн УМ-ийн ширхгийг зангилааны өмнөх ба дараах ширхэг гэж 2 ангилна. Парасимпатик, симпатик хоёр мэдрэлийн зангилааны өмнөх синапст ацетилхолин байна. харин симпатикийн зангилааны дараах синапст норадреналин, парасимпатикт ацетилхолин байна.

Симпатик: зангилааны өмнөх синапс-АХ-зангилааны дараах синапс-НА

Парасимпатик: зангилааны өмнөх синапс-АХ-зангилааны дараах синапс-АХ

Симпатик мэдрэлийн төвүүд цээж, бүсэлхийн нугасны бор бодисын хажуугийн эвэрт байрлана.

Парасимпатик мэдрэлийн төвүүд дунд тархи, уртавтар тархи, нугасны ууцны хэсэгт байрлана.

Симпатик болон парасимпатикийн харилцан үйлчлэл

Гүйцэтгэх эрхтэн

Симпатик

Парасимпатик

Нүд

     Сормослог булчин

Зүрх

Шүлс

Давсаг

Ходооны шүүрэл

Умай

Хүүхэн харааг өргөсгөх

     Холын юм харах (сулрах)

Агшилтын тоог нэмэгдүүлэх

Шүлс ялгаралтыг ихэсгэх

Ханыг сулруулах

Саатуулах

Агшаах

Хүүхэн харааг нарийсгах

     Ойрын юм харах (агших)

Цөөрүүлэх

Багасгах

Агшаах

Ихэсгэх

Сулруулах

 

 

Вегетатив мэдрэлийн етатив тонус, вегетатив рефлексүүд

Хэвийн үед вегетатив мэдрэлийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүд нь тасралтгүй сэрэлд орж, ядрахгүйгээр үйл ажиллагаагаа хадгалах чадварыг вегетатив тонус гэнэ. Эдгээр нь голдуу зүрхний булчин, судасны хана, дотор эрхтэнд мэдэгдэхүйц илэрнэ.парасимпатик мэдрэлийн тонус давамгайлбал зүрхний агшилтын тоо буурч, давтамж нь багасч, харин суларвал зүрхний агшилтын тоо, далайц нэмэгдэнэ. Тухайн хүнд вегетатив тонусын аль хэлбэр нь давамгайлж байгаагаас нь хамааруулж ваготоник, симпатоник, нормотоник гэж ангилна.

Вегетатив рефлексийг 4 ангилна.

1.       Висцеро-висцераль

2.       Висцеро-соматик

3.       Висцеро-сенсор

4.       Сомато-висцеро

УМТ-ны ТМТ-ноос ялгагдах онцлог

1.       УМ-ын төв нь голомтот хэлбэрээр ТМТ-ны янз бүрийн хэсэгт байрлана.

2.       Вегетатив тохируулгатай эрхтнүүд хүний оюун санаанд харьцангуй захирагдахгүй.

3.       Вегетатив мэдрэлийн ширхэг мэдрэлжүүлж буй эрхтэндээ очих замдаа зангилаа үүсгэдэг.

4.       Сэрэх чанар бага, хронакси ихтэй, үүрэгт хөдлөнгө чанар багатай.

5.       Автомат шинжтэй

6.       Үйл ажиллагаа нь үечлэн давтагдах шинжтэй.

7.       Дээд төв нь гипоталамуст байрлана. 

Ангилал : Физиологи | Нийтэлсэн : battamir | Уншсан (3672) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. janerke :
    2014-04-28 21:13

    goe lektsuud ta nard byrlalaa

  2. базраа :
    2012-05-22 12:53

    За баярлалаа.., Хүний тархи өөрөө гайхамшиг бид үнэндээ тайлагдаагүй нууцуудыг мэдэхгүй шүүдээ. Тийм болохоор тархины үйл ажиллагаа сонин хачин гэх мэт зүйлүүдийг оруулвал илүү сонирхолтой бас хэрэгтэй байх. Амжилт хүсье

  3. жаргал :
    2012-04-01 19:34

    олон зүйл нуршаагүй тодорхой гоё лекц байна баярлалаа

Сэтгэгдэлийн тоо : 3

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл